Бидний тухай
Монголын Багш-Эцэг Эхийн холбоо (МБЭХ) нь эцэг эх, багш, иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн удирдлага, олон улсын болон үндэсний иргэний нийгмийн бүлгүүдтэй олон талт үр дүнтэй түншлэл, идэвхтэй иргэн байх, эцэг эхийн боловсрол, хүүхдийн хөгжил, хүний эрхэд суурилсан боловсролын тогтолцоо бий болгох хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын боловсролын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллага юм.
МБЭХ нь аливаа улс төрийн нам, шашин шүтлэгээс хараат бус, олон нийтийн байгууллага бөгөөд эрх тэгш байдал, хүүхдэд ээлтэй бодлогыг үйл ажиллагаандаа баримталдаг.
МБЭХ нь хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байранд хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламжийн загварыг бий болгох, хөгжлийн бэрхшээдтэй, ялангуяа сонсголын бэрхшээлтэй иргэдийг сонгогчдын боловсролын хөтөлбөрөөр дамжуулан идэвхтэй иргэн болж дуу хоолойгоо өргөн хүртээмжтэй боловсролын төлөө чадавхижуулах, хүний эрхэд суурилсан боловсролын тогтолцоо, хүмүүжлийн эерэг арга, бага насны хүүхдийг хөгжил, сонсголын бэрхшээлтэй хүүхдийг дохионы хэлээр чанартай боловсрол эзэмжүүлэхийн төлөө эцэг эх, олон нийтийг чадавхжуулах замаар чанартай боловсролыг олгох хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.