top of page

Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн эрхийн төлөө үйл ажиллагаа

Монгол улсын 2009 онд нэгдэн орсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн эрхийг баталгаажуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусад иргэн сонгогч, эсвэл нэр дэвшигчийн адил бүрэн дүүрэн оролцохыг нь баталгаажуулсан тохирох хуулийн арга хэмжээ авах, тэднийг хөгжлийн бэрхшээлээс нь болж санал өгөх эрхийг нь хязгаарласан хуулийн заалтуудыг өөрчлөхийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооноос Монгол улсын тайлан илтгэлийг 2015 онд авч хэлэлцэн зөвлөсөн билээ.

Гэтэл сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд нэр дэвших, сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь өнөө цагт илэрхий байдаг хэдий ч тодорхой судалгаа баримт хангалттай байдаггүй, хуульд тусгасан ч амьдрал хэрхэн хэрэгжүүлэх талаар иргэд, төрийн байгууллагуудад ойлголт муу байдаг нь илт юм. Иймээс Монголын Багш Эцэг эхийн Холбооноос АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУОУХА)-ийн санхүүжилтээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гийн хэрэгжүүлж байгаа “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийн дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн бүлгүүдтэй хамтран 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй сонгогчид сонгууль хэр хүртээмжтэй, бие даан саналаа өгөх эрхийг хангах тухай сургалтыг сонгуулийн хэсэгт ажиллах 3500 гаруй төрийн албан хаагчдад сургалт явуулж хараат бус хөндлөнгийн хяналт хийх ажлыг төлөвлөн гүйцэтгэв. Энэхүү тайлангаар илэрхийлсэн аливаа байр суурь ньАНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно. Мөн аливаа улс төрийн нам эвслээс хараат бусаар үнэлж дүгнэсэн болно.

Дээрх төслөөр хараа, сонсгол, хөдөлгөөний бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн төлөө ажилладаг 20 иргэнийг сонгон сонгуулийн ажиглагчаар бэлтгэгдсэн юм. Бүрэлдэхүүнд 15 эмэгтэй, 5 эрэгтэй ажиглагчид байснаас харааны бэрхшээлтэй 3, тулгуур эрхтний бэрхшээлтэй 4, сонсголын бэрхшээлтэй 11, сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө ажилладаг 2 хүнийг ажиглагчаар бэлтгэгдэв. Эдгээрээс 4 ажиглагч Дархан уул, Завхан, Увс аймгийн хөгжлийн бэрхшээлтэй ажиглагч байсан юм. Нийт ажиглагчид  бүгд сонгуулийн сурталчилгааны хугацаанд болон санал авах өдөр телевиз, цахим хуудас, сурталчилгааны хэвлэсэн бүтээгдэхүүний мэдээллийн хүртээмжтэй байгаа эсэхэд хяналт тавин ажилласан байна. Бэлтгэгдсэн ажиглагчдаас 15 хөгжлийн бэрхшээлтэй ажиглагч, 9 хөтөч, хувийн туслах, дохионы хэлний хэлмэрч бүхий нийт 24 хүн 38 сонгуулийн хэсгийн хороонд ажиглагчаар бүртгүүлж Улаанбаатар хотын 6 дүүрэг, Дархан-Уул аймгийн Дархан хот, Завхан аймгийн Улиастай, Увс аймгийн Улаангомд ажиглалт хийлээ.

Ажиглалтын үр дүнг дараах холбоосоор орж үзнэ үү: https://fb.watch/8d4XU28sLC/

  • Facebook

Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэн

Сонгуулийн хүртээмжийн талаарх сургалтыг дараах холбоосоор орж үзнэ үү  https://fb.watch/8daoxDpW8z/ 

bottom of page