top of page

Манай хөтөлбөрүүд

МБЭХ нь дараах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүнд: (а) алслагдсан хөдөө орон нутгийн сургуулиудад, хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламжийн загварыг бий болгох (б) хөгжлийн бэрхшээлтэй бүлгийг сонгогчдын боловсролын хөтөлбөрөөр дамжуулан идэвхтэй иргэн болоход нь дуу хоолойгоо өргөж, хүртээмжтэй боловсролыг дээшлүүлэхэд нь туслах замаар чадавхижуулах  (c)  хүний эрхэд суурилсан боловсролын тогтолцоо, хүмүүжлийн эерэг арга, бага насны хүүхдийг хөгжлийн чиглэлээр иргэний нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллаж боловсролын хүртээмж, чанар, хариуцлагын талаарх судалгаа хийх.

2015-2016 онд МБЭХ нь Төв аймгийн Зуунмод сумын “Ирээдүй” цэцэрлэгт хүүхдэд ээлтэй жишиг ариун цэврийн өрөөний анхны загварыг барьж, гэр хороололд амьдардаг 120 гаруй хүүхэд, тэдний эцэг эх, 35 багш, бусад ажилчдад дэмжлэг үзүүлсэн. 2018-2019 онд МБЭХ нь Төв аймгийн Баянхангай сумын сургууль, дотуур байранд хүүхдэд ээлтэй жишиг ариун цэврийн өрөө, байгаль ээлтэй цэвэрлэх байгууламжийг бий болгосон. Ажлын хүрээнд 290 гаруй охид, хөвгүүд, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй угаалгын өрөө, дотуур байрны шүршүүр, гал тогооны угаалтуур, байгаль орчинд ээлтэй бохир усны системтэй болсон. Тухайн сургуулийн хүүхдүүд, хамт олонд хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөг хэрхэн ашиглах, хүүхдүүдийг эрүүл мэндийн дэглэмд сургах талаар сургалтад хамруулсан. 2020-2021 онд Гачуурт тосгоны 85 дугаар сургуулийн дотуур байрыг олон нийтийн оролцоотой хүүхдэд ээлтэй өрөө, ариун цэврийн өрөөтэй болголоо. Энэхүү төсөл нь олон улсын дэмжигч PADEM байгууллагын дэмжлэгтэйгээр хийгдсэн.

МБЭХ нь нийслэлийн боловсролын газартай хамтран, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бага насны хүүхдийн хөгжил, хөгжлийн хоцрогдлын талаар эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага боловсруулж, алсын зайн сургалтын багц, харилцах дэвтэр ашиглан анхаарал халамж тавихад дэмжлэг үзүүлэхийг эцэг эхчүүдэд уриалах ажил хийгдсэн ба энэ нь 2018, 2019 онд Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүргийн 2000 гаруй хүүхдүүд болон Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад 1000 гаруй хүүхэд ашиг тусаа өгсөн юм.

Цаашилбал, МБЭХ нь сонсголын бэрхшээлтэй хүүхэд, сонсголын бэрхшээлтэй иргэдийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 2017 онд Канад сангийн дэмжлэгтэйгээр "ЯРЬДАГ ГАР" төслөөр дамжуулан сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдүүдийг эрт үе шатанд хөгжүүлэх дохионы хэл сурах 20 видео бичлэгийг хийсэн. 2018 оноос хойш МБЭХ нь  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтийн хүрээнд Сонгууль ба улс төрийн үйл явцыг бэхжүүлэх консорциумын (CEPPS) дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, илүү хүртээмжтэй байх бодлогыг сурталчлах төсөл хэрэгжүүлж байна. МБЭХ нь Улаанбаатар хот болон 21 аймаг дахь сонсголын бэрхшээлтэй иргэдийг хүртээмжтэй боловсролыг шаардах, сонгуульд идэвхтэй оролцох дуу хоолойгоо өргөх мэдлэг, чадварыг эзэмшүүлж байна.

МБЭХ нь “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн гишүүн бөгөөд хүмүүжлийн эерэг арга, хүүхэд хамгааллын талаар сургалт явуулж, боловсролын чанарын талаар судалгаа, мониторинг хийдэг бусад иргэний нийгмийн бүлгүүдтэй түнш юм.

​Дараах чиглэлээр түншлэлийг бий болгон ажиллаж байна: 

    Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол

    Боловсролын чанар болон хүртээмж

    Хүүхдэд ээлтэй орчин

    Эцэг эхийн боловсрол

    Олон нийтийн оролцоо

    Хүний эрхэд суурилсан боловсролын төлөө нөлөөллийн үйл ажиллагаа

    Боловсролд тэгш хамруулах

bottom of page